Волейболын спортыг сонирходог залуусыг эрүүл, идэвхитэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “С” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 21,22,23-нд болох юм байна. Тус тэмцээнд,

• D зэрэглэлээс шалгарсан эрэгтэй 6 эмэгтэй шилдэг 6 багууд орно 3.2 “A” зэрэглэлд 2 жил “B” зэрэглэлийн тэмцээнд 1 жил оролцоогүй бүх тамирчид

• “А”зэрэглэлд Клубуудын нэрэмжит тэмцээн, Насанд Хүрэгэчдийн УАШТэмцээний шилдэг 4 багууд 2015-2016 онд хамааралтай тоглогчид

• “B” зэрэглэл Клубуудын нэрэмжит тэмцээн 2-р багаас орсон бол “B” зэрэглэлд багтана.

• 35 наснаас дээш мастер золтой тамирчид багт 2 байна 40-с дээш насныхад хамаарахгүй

• Хөдөө орон нутаг, дүүргийн шигшээ баг, клубын багууд зааврын дагуу орж болно.

• Чөлөөт хамгаалагч тоглочид хамаарахгүй D зэрэглэлээс өөр бүх тэмцээнд оролцох эрхтэй. Зөвхөн үүргийнхээ дагуу тоглох боломжтой аж.

Тэмцээний техникийн зөвөлгөөн энэ сарын 18-ны 14.00 цагт Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болох юм байна.

Дашрамд сонирхуулахад, Тус холбооноос зохион байгуулдаг “B” зэрэглэлийн УАШТ арваннэгдүгээр сарын 4-6-нд болох юм байна.