Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 кино театрийн дэлгэцнээ гарч буй кинонуудаас хамгийн олон үзэгчтэй байгаа киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын уран сайхны кинонуудаас 9-р сарын 28-нд нээлтээ хийсэн “Цагаан хадаг” кино одоог хүртэл үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд түүний араас өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн “Итгэл” болон “Галзуу зугаалга”, “Одод болохын хүслэн” зэрэг кинонууд удаалж байна.

Харин гадаад кинонуудаас өвөрмөц содон бүтээлээр кино сонирхогчдын мэлмийг гэрэлтүүлж, оюун санааг нь сэргээж байдаг домогт найруулагч Тим Бартоны 2016 оны цоо шинэ дэлгэцийн бүтээл “Хатагтай Перегриний” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна. Удаах байранд адал явдалт, трийлэр төрлийн киног маш чадварлаг бүтээдэг Марк Уолбергийн тоглосон “Deepwater Horizon” кино үзэгчдийн тоогоор тэргүүлсэн хэвээр байх аж. Холливудын киноноос эдгээр хоёр бүтээлийг Монголын үзэгчид хамгийн ихээр шимтэн үзэж байгаа бол “Зайдасны үдэшлэг”, “Өрөв тас” зэрэг кинонууд удаалж байна.