Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус наадмын зохион байгуулагчид болоод дэмжигч, оролцогчид, уран бүтээлчдийн төлөөллүүд оролцсон хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдсан юм.

  Хуралд Монголын сэтгүүлдчийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, МҮОНТ-ийн захирал, Монголын Радио Телевизийн Академийн Гүйцэтгэх захирал Ч.Даваабаяр, NTV-ийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрах, Масс.мн сайтын захирал, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан,  Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат, Урлаг.мн сайтын маркетингийн албаны дарга Э.Цэнд-Аюуш нар оролцож наадмын талаар болоод хэвлэл мэдээллийн салбарын сүлд дуу бүтээгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэсэн билээ.

   Ингээд та бүхэндээ хэвлэлийн хурлын видео бичлэгийг толилуулж байна.