Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандан хулгайд өртжээ. Хэрэг өчигдөр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө 03:00 цагт гарч ард түмний онгон шүтээн болсон хар морьт сахиусыг нь хулгайлсан байна.

Хулгайч нар цагдаа нарын эргүүл буусны дараа хэргийг үйлдсэн гэж таамаглаж байгаа аж. 

Тиймээс хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл сонссон хүмүүсийг сумын цагдаа болон орон нутгийн удирдлагуудад яаралтай мэдэгдэхийг хүслээ.

 

Б.Цэцэг

24tsag.mn