Эдийн засаг хямраад буй энэ үед төрийн түшээд, урлаг олны танил зэрэг “алдартнууд”-ын хэн нь юу хийж, төсөв мөнгийг хэрхэн зарцуулж байгааг ард иргэд, олон нийт анхаарал хандуулж, улмаар өөр өөрийнхөөрөө дүгнэж байна.

Сүүлд гэхэд Сүхбаатарын талбай дээр болсон “Улаанбаатарын намар” задгай шоуг зохион байгуулахад хэт их мөнгө зарцууллаа гэж иргэдийн зүгээс эсэргүүцэж, нэлээн шуугисан билээ. Үүнд төсөв мөнгөний тухай ярилгүйгээр зөвхөн задгай шоуны хувьд авч үзвэл урлагаар дамжуулан олон хүн цуглуулж, эерэг энергийг түгээх нь хотын соёлын нэг хэсэг мөн гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз ээ.

Хэдийгээр нийгэмд маань улс төр, эдийн засгийн олон асуудлуудыг дагуулсан сөрөг зүйлүүд өрнөж, та биднийг бухимдуулж байгаа ч түүний хажуугаар эерэг үйл ажиллагаанууд бас явагдаж байна. Үүний нэг бол, бидний дунд “Чамдаа”, “Галзуу ганц”, “Гандах буурахгүй”, “Чамгүйгээр” гэх зэрэг гайхалтай дуунуудаараа сэтгэлд хоногшсон Дижитал хамтлаг сайн үйлсэд зориулсан “Галзуу ганц” тоглолтоо энэ сарын 21-нд Crocus event hall-д хийхээр болжээ.

Хамтлагийн хувьд энэ жилийн долоодугаар сард “Галзуу ганц” тоглолтоо хийж, олныг доргиосон. Энэ удаа тус тоглолтоо дахин хйих болсон шалтгаан нь нийгэм хэцүү, хямралтай байгаа энэ үед өөрсдийн чадах зүйл буюу уран бүтээлээрээ дамжуулан залуусын оюуны хөрөнгө оруулалтад зориулахаар шийдсэн учраас аж. Тус тоглолтын орлого нь сайн дурын Цэцээ-гүн ротаракт клубын гурван жил амжилттай хэрэгжээд буй “Хүн бүр сурах эрхтэй” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн төсөлд 100 хувь хандивлагдах юм байна. Энэхүү сайн үйлсийн аянд Ice top, Мон Та Реп, Gee, Энх тайван, No name, хамтлагууд нэгдэж, нэг орой нийгмийн сайн сайхны төлөө дуулах аж.

“Галзуу ганц” тоглолт 10 сарын 21-ний 19 цагаас Crocus Event Hall-д болох ба тус тоглолтын фэйсбүүк эвент дээр дэлгэрэнгүй мэдээлэл тавигдсан тул ЭНД дарж үзнэ үү.

Цэцээ-гүн ротаракт клуб: http://www.facebook.com/ractsetseegung/

Фэйсбүүк эвент: http://www.facebook.com/events/1306357009395672/