Х.ЦОМ

Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш 10 сартай хүүхдийг  "хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар зодсон байдаг.

Тэгвэл энэхүү хэрэгт  аймгийн Прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ. Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс цэцэрлэгийн багшид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn