Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдалууд


2016/10/15


Монгол Улс ирэх 10 жилд "Оюутолгой"-гоос ногдол ашиг хүртэхгүй

 


5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа учраас Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй гэж “Рио Тинто” групп мэдэгдэв.

“Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болох юм. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ний гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой аж.


“Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ярьж байна.


"Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журам хэрэгжих эхэллээ




Танилц: Төрийн албан хаагч оффшор дансгүй байх хуулийн төсөл

 

1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд (4.23 тэрбум ам.доллар), Люксембург (1.15 тэрбум), Британийн Виржин Арал (1.1 тэрбум), Хятадын Гонконг (229 сая), Бермудын арал (129 сая), Швейцарь (103 сая), Кэймэн арал (74 сая) тэргүүлж байна. Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, Оюу Толгой болон Энержи Ресурсийн ММС компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай Ханаду Майнз, Волф Петроюм, Хүннү Коүл зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа Нью Йорк, Гонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржэд арилжаалдаг ба тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй байна. Монгол Улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээртэй байгуулсан нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Энэ утгаараа манай улсын эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Дээрэм хийсэн этгээдүүдийг саатууллаа



 

2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт 30 гаруй хүн хутгалсан хэрэг гарсан талаар өнөөдөр өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад: 2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд барлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллахад тус хороонд байрлах байранд байсан нэр бүхий 10 этгээд рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг улсуудын хамтаар зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө эд зүйл дээрэмдсэн хэрэг гарсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн А, Б нарын Эрүүгийн цагдаагийн газар болон СҮхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хамтран барьж, цагдан хориод байна. А болон Б нартай хамт байсан этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм. А, Б нар нь өмнө нь ял эдэлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.

Хэрэг үйлдсэн этгээдүүд болон дээрэмдсэн эд зүйлийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин халдлагад өртсөн 10 хүн нь 25-31 насныхан бөгөөд хоёрийнх нь биеийн байдал хүнд байгаа байна. Тэд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэйгээр мэдүүлэг тайлбар өгөөд явж байгаа гэнэ.

Хэрэг тоглоомын төвд бус түрээсийн байранд болсон байна. А нь өршөөлийн хуулиар суллагдсан этгээд байсан. Б нь хар тамхины хэргээр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна. Тэд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байжээ.



“Guys”-ийн Х.Бат-Ундралд хоёр жилийн ял оноож, тэнсэн харгалзлаа



 

"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр хэлэлцлээ.

Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байсан. Эрүүгийн хуулийг 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн хэсэг бөгөөд Х.Бат-Ундарлыг гэм буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх байв.

Анхан шатны шүүхээс Х.Бат-Ундралыг гэм буруутай гэж үзэн 2 жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалав.

Х.Бат-Ундрал шүүх хуралдааны үеэр гэмшиж байгаагаа илэрхийлээд "Хойч үе, залуучууддаа хар тамхи хортой зүйл гэдгийг мэдрүүлж уран бүтээлээрээ дамжуулан маш их зүйлийг хийж сурталчлах болно" гэж амлав.



Нийслэлийн Засаг дарга Су.Батболд 217’635’700 төгрөгөөр шоу хийжээ



 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Камертон”, “Никитон” хамтлагийн тоглолт буюу “Улаанбаатарын намар” шоуг улсын төсвийн хөрөнгөөр буюу 217’635’700 төгрөгөөр хийсэн баримтыг ил болгож байна.


ХХБ-ны хөрөнгийг санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Эрдэнэтийн хувьцааг авахад оруулаагүй гэдгээ нотлох хэрэгтэй!




 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй.

Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хаацайлахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ гэж мэдэгдсэн байгаа.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэр, 400 сая.ам доллар хэрхэн босгосон бэ гэдэг асуудлыг Монголбанк шалгаж тогтоохоор ажиллаж эхлээд буй юм. Ер нь бол уг асуудлыг үнэн мөнөөр тогтоохоос нааш Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудал намжихгүй гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон. Судлаач Х.Д.Ганхуяг эрхэм хэлэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын зээлийн баталгааг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан эсэх, тэр зээл нь ХХБ-ны бондоор хэлбэржсэн үү? Эсвэл “27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө” үү ? гэдгийг ялгаад гаргаад ирэхэд асар их мөнгөний манхинаци ил болно доо гэж байсан.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу



О.Магнай: МАН-ынхны гэр бүл 2020 он хүртэл МУ-ыг удирдах нь



 

ШӨХТГ-ын дарга асан, АН-ын гишүүн О.Магнай өнөөдөр “Засгийн газар 100 хоногт” хэмээх тайлан танилцууллаа. Уг тайлангаа тэрбээр “хараат бус” хэмээн тодотгосон байна.

“Засгийн газар 100 хоногт” тайланд МАН-ын Засгийн газар ажлаа авснаас хойш юу хийсэн тухай баримтуудыг тусгажээ.

Тэрбээр “Энэ бол цэвэр хараат бус, иргэний байр сууринаас нэгтгэсэн тайлан гэдгийг та бүхэн ойлгоорой. Тайлан гурван хэсэгтэй.

Тайлангийн нэгдүгээр хэсэгт УИХ, Засгийн газрын хийсэн томилгоог тусгажээ. М.Энхболд, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн парламент, Засгийн газрын хийсэн томилгоо гэр бүл, хамаатан садны хүрээнд явагдсан гэдгийг онцолсон байна. Зөвхөн МАН-ын дарга М.Энхболд гэхэд өөрийн ах дүү, хамаатан садангийн 20 хүнийг төрийн албанд томилсон гэдгийг тайланд дурджээ. Тухайлбал, М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар, худ А.Цогцэцэг нь Эрүүл мэндийн сайдаар томилогдсон гэжээ. Мөн М.Энхболдын тэргүүлдэг уяачдын холбооны удирдах албан тушаалтнууд бүгд төрийн албанд томилогдсон гэдгийг О.Магнай тайландаа бичсэн байна. УИХ, Засгийн газрын шинээр хийсэн томилгооны 70 хувьд нь МАН-ынхны ах дүү, хамаатан садан орсон. Товчхондоо МАН-ын гэр бүлийн баг Монголыг удирдаж байна гэсэн тайлбарыг О.Магнай өгөв.


Хоёр хэргийг нэгтгэж, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилжээ




 

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилжээ . Эх сурвалжийн мэдээлж буйгаар Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан  Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж , эрүүгийн хэргийг нь нэгтгэж, улмаар өчигдөр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилсан байна.


Тодруулбал “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн,  төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс АТГ шалгаж эхэлсэн  юм. Улмаар энэ сарын 21-ний өдөр Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харин Хөгжлийн банкны захирал асан  Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж , гадуур байцааж байсан аж.  Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг хэрэгт сэжиглэх зүйл анги нь өөр ч, буруутгасан хэргийн эх үүсвэр нь нэг  гэж АТГ үзсэн байгаа гэнэ.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу



М.Энхболд: АН-ын гишүүн О.Магнай ор үндэсгүй гүтгэлэг тараалаа




 


Ардчилсан намын гишүүн О.Магнай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд миний биеийг “ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.

Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог.



Хүчин хийсэн лам нарт УДШ-ээс 5 жил 10 хоног хорих ял оногдууллаа




 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал тус хийдийн тахилч лам Н.Г, голч лам Э.Д, их гэсгүй лам Б.Ж нар 2015-09-015-ны өдөр хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Тэгвэл энэ хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин хэлэлцсэн байна. Улмаар хүчингийн хэрэг үйлдсэн лам нар 5 жил 10 хоногийн хорих ял оноосон байна. Лам нар ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан. Тэдний давж заалдах шатны шүүхээс лам нарын ялыг хэвээр үлдээсэн. Улмаар Улсын дээд шүүхэд хандсан байдаг. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт  анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 10 хоног хорих ял оногдуулсныг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  



Б.Мандхай: Иргэд телевизор, хөргөгчтэй бол хүүхдийн мөнгөнд орохгүй гэх ташаа ойлголттой байна



 

Өнгөрсөн есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаас 38 дугаар тогтоолыг батлан гаргасан билээ.


Ингэснээр сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг хоёр ангилж олгохоор болсон. Гэхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл, байдалд тохируулж хоёр өөр цаг хугацаанд олгох шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдэд бэлнээр, үлдсэнийг нь 2019 оноос олгоно. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдснээр амьжиргааны түвшин доогуурт багтаж байгаа 660 мянган хүүхэд байгаа бол амьжиргааны түвшин дээгүүр орлоготой айлын 400 мянга орчим хүүхэд бий. Нөгөөтэйгүүр иргэд "Хүүхдийн мөнгөнөөс хасагдлаа, хүүхэд маань мөнгөө авахгүй үлдчих вий" гэж санаа зовох шаардлагагүй болж байна. Нэг үгээр хэлбэл, Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмын дагуу бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна гэсэн үг. Тэгвэл өчигдөр Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхай нар оролцов. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Нэг хэсэг зогсоогоод байсан хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Гэхдээ амьжиргааны түвшинг нь харгалзан үзэж хоёр өөр цаг хугацаанд олгохоор болсон. Иргэд өрхийн амьжиргааны босго оноогоо хаанаас мэдэх боломжтой вэ?

-Иргэд тухайн амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд очиж хүсэлт гаргах шаардлагатай. Ингэснээр 502.567 босго шугамын хаана нь байгаагаа мэдэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн хүүхдийн мөнгөний дансаа шалгаж үзэхэд хүүхдийн мөнгө дансанд орсон байвал босго онооноос доош буюу одоо бэлнээр авах жагсаалтад багтсан гэсэн үг. Харин хүүхдийн мөнгө нь ороогүй байвал хүүхдийн мөнгөө 2019 оноос авч эхлэх нь гэж ойлгох хэрэгтэй. 


Монгол бүсгүй Германы Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна




 

Бавари мужийн намын Залуучуудын Холбооны Иргэдийн төлөөлөгчдийн хурал — Penzberg


Дэлхийн өнцөг булан бүрт урлаг, улс төр, спорт гээд олон салбарт амжилт гарган улс орныхоо нэр хүндийг гаргаж буй монгол залуус маш олноор төрөн гарч байгаа.

Сүүлийн жилүүдэд манай залуус дэлхий нийтээр өөрсдийн чадвар чадамжаа харуулан улс орноо ч давхар сурталчилж байгааг харахад тэднээр бахархахгүй байхын арга үгүй. Үүний нэг болох жишээ нь Н.Солонго гэх бүсгүй бөгөөд жирийн нэг монгол бүсгүй Германы Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай бахархууштай үйл хэрэг юм. 

Н.Солонго нь Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгчөөр ажилладагаас гадна Сhristian Social Union /CSU/ намын гишүүн аж. Германчуудын хувьд ажлын гүйцэтгэлийн хувьд маш хатуу дэг жаягтай орон.  Нэг ёсондоо зөвхөн ажлын чадвар чадамжийг харан албан тушаалд очдог энэ газар өөрийн тууштай, үнэнч шударга, чадварлаг таниулан Монгол бүсгүй Германы улс төрийн хүрээлэлд багтсан гэдгээрээ үнэхээр том амжилт. 


Үргэлжлэлийг энд дарж уншина уу




МАН, АН гэлтгүй төрийн албыг төрлийн алба болгосон юм шүү









2012 онд АН төрийн эрхийг барьж эхлэх үед төрийн албан хаагчдийг  бөөнөөр нь бултаар нь халлаа гэх мэдээлэл  их гарч байлаа.



Яг энэ түүх 2016 давтагдаж байна. Өөрөөр хэлбэл аль ч нам гарсан  төрийн албыг төрлийн алба  болгож байна. Ингээд  цөмөөрөө  төрийн албыг төрлийн, амрагийн алба болгосон  зарим  нэг  түүхийг эргэн санацгаая.  



  • Ах дүү амраг садны томилгоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ах Ц.Арсландоржоо Нийслэлийн төрийн өмчит компанийн захирлаар томилсон ба олон нийтийн дунд шүүмжлэл өрнөөд эхлэнгүүт мэдрэмжтэй Ерөнхийлөгч маань ахыгаа албан тушаалаас нь татсан.
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг 25 настай хүргэн дүү  Г.Дэнзэнгээ хажуудаа авч, ЗГХЭГ - ын дэд дарга,
  • УИХ-ын гишүүн  С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны газрын дарга,
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Монголын цахилгаан шуудан компанийн захирал,
  • УИХ-ын гишүүн асан Г.Уянгын нөхөр А.Баатархуяг МОНЦАМЭ агентлагийн дарга болж дэвшив.

Үргэлжлэлийг эндээс



Ипотекийг зээл зогсоод хоёр сар болж байна




 

-Ипотекийн зээл тойрсон зөрүүтэй тайлбарууд-



Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлнэ. Гэвч санхүүгийн хувьд бэрхшээл тулгарчихаад байгаа. Үүнээс шалтгаалж сүүлийн хоёр сар арилжааны аль ч банк ипотекийн зээл олгосонгүй. Ер нь цаашид хэрхэн үргэлжлүүлэх гээд байгаа нь ч тодорхойгүй байна.

Арилжааны банкууд санхүүжилт зогссон гэх шалтгаан ипотекийг зээл олголтоо зогсоочихсон. Гэтэл төрийн түвшинд зээл олголт хэвийн явагдаж байгаа гэх бүрхэг мэдээлэлтэй.



Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр уг асуудлаар ITOIMсайтад "Хөрөнгийн эх үүсвэрийн асуудал бий. Засгийн газар, Төв банкны түвшинд хөрөнгийн асуудалд онцгой анхаарч байна. Олон улсын туршлагаас харахад ипотекийн зээлийг явуулахдаа тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад, тэр нь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг юм билээ. Манайх болохоор тодорхой хэмжээний хөрөнгийг түрүүлж гаргаад тэр нь дуусчихаад яав вэ, ийх вэ гэдэг асуудал гараад байна... Манай арилжааны банкуудад ипотекийн зээлийг үргэлжлүүлэх санхүүгийн чадамж алга байна. Тийм учраас олон улсын зах зээлийг харна шүү дээ. Гадны банкууд ипотекийн зээл олгоё гэвэл хүлээгээд авах л ёстой” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ипотекийн зээл энэ хэвээр үргэлжилбэл бид валютын хомсдолоос гарч чадахгүй. Ер нь ипотекийн зээл үргэлжилбэл эдийн засгийн хямрал үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ хямралаас гарья л гэж байгаа бол ипотекийн зээлээ тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй” гэжээ.


Үргэлжлэлийг эндээс


Энэ мэдээ таалагдаж байвал