2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийн  томоохон компанийн захирлууд,  улс төрчдийг  дарамталж  зодоон цохиондоо хүрсэн  “Центрпойнт”-ийн гэх дуулиант хэрэг гарч, нийгэмд шуугиан тарьж байсан билээ.  Уг хэрэгт холбогдсон  эрүүгийн элементүүд бүгд хорих ялаар шийтгүүлж,  2005 оноос  түрүүч нь суллагдсан байдаг.  Энэ хэрэгт  Сэлэнгийн гэх  У.Баатаржав дүү “Доён” У.Болдтой хамт холбогдож, иргэдийг дарамталсан, гадаадын иргэнээс  их хэмжээний мөнгө залилан авсан, танхайрсан гэмт хэрэгтээ зургаан жил хорих ялаар  шийтгүүлж хугацаанаасаа өмнө суллагдсан.

Урьд хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймгаас гаралтай ах дүү хоёрыг мэдэхгүй хүн ховор.  Гэмт хэрэгтэн засардаггүй гэгчээр  У.Баатаржав  2013 онд Улаанбаатар төмөр замын  авто зогсоолын  газрыг  хуурамч бичиг баримт бүрдүүлэн , эрхий бүхий  этгээдийг айлган  сүрдүүлэх  замаар өөрийн  болгосон нь илэрч , хэрэг үүсгэн шалгагдсан боловч  удалгүй  хуулийнхны  удирдах албан  тушаалтны тусламжтайгаар  хэрэгсэхгүй болгосон байдаг.  Бас  амралтын  газарт архидан согтуурсан үедээ  Ланд-200  маркийн машин сунаж  танхайран,   амарч зугаалж явсан иргэдийг дайрч гэмтэл  учруулангаа шахаж , явган хүний шат, хашлагыг мөргөж гэмтээсэн хэргийг тухайн  үед Цонжинболдогийн хамгаалалтын албаны ажилчид  ярьж, гэрчилж байсан.  Гэвч  У.Баатаржав нь гэрчүүдийг айлгаж дарамтлан  мэдүүлгийг нь өөрчлүүлж Цонжинболдогийн  удирдлагуудад  их хэмжээний мөнгө өгч тохиролцсон байдаг.  Хэрэв хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байгаа шүүгч,  прокурор  нарын үр хүүхэд,  хайртай  хэн нэгэн нт энэ мэтийн хүмүүсийн  дарамт халдлагад амь, нас эрүүл мэндээрээ хохирсон болж яах байсан бэ?

Өөрөөр хэлбэл  У.Баатаржавын  танхайрсан хэргийг гэрчилсэн хамгаалалтын  албаны  ажилчид гэнэт л сахарын өвчтэй,  хараа муутай,  зарим нь сэтгэцийн  хувьд асуудалтай юм санахаа байсан  хүмүүс болж, санахгүй байна  гэж мэдүүлснээр  хэрэг нь хаагдсан түүхтэй.

Ямартай ч энэ хууль бус үйл ажиллагааг хуулийнхан дахин шалгаад Сэлэнгийн У.Баатаржавын хэргийг хууль бусаар  хэрэгсэхгүй болгосон гэж үзэн  дахин сэргээн  шалгаж, өнгөрсөн долоо хоногт  Төв аймгийн  шүүхэд шилжсэн байна.  Уг хэргийг өмнө нь Налайх  дүүргийн  шүүхээр орох үед У.Баатаржав хэргээ хэрэгсэхгүй болгож байсан.  

Зарим иргэн  “Центрпойнт”-ийн гэх хэргээс хугацаанаасаа өмнө суллагдсан шигээ хэргээс мултарчих вий гэж  ярьж байна.  Бас ч үгүй түүнд  шүүхийн  дарга найз байдаг гэх. Түүнийг хийсэн хэргээ хэрэгсэхгүй болгохоор  шүүгч,  прокурорт  хээл хахууль өгдөг талаар  иргэн саяхан  АТГ-т мэдээлэл өгсөн. Үүний дагуу АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэх. 


А.Баярмаа