527-1476683137olloo_mn_1451967912_nigem2

Энэ мэт үгс нь монголчууд бид тийм байж болохгүй шүү, бид өөр мөн чанартай хүмүүс шүү гэсэн санамжууд юм. Одоо тийм ямаан зантай, омогтой, цамаан зантай, бэл бэнчингээр, өмссөн зүүснээр, унасан машинаар, амьдардаг хорооллоор, хашдаг албан тушаалаар нь хүнийг үнэлчих гэдэг нь олон болоо юу даа гэмээр. Юм асуухаар дуугарч ядна. Дутуу сонсоо юм болов уу хэмээн лавлаад асуухаар уурлана. Авая, өгөөч гэчихээд өгөх гэхээр гэдийнэ, тонгойгоод өгөхөөр дээрээс харж ихэрхэнэ. Улиастайд, гэр хороололд амьдардаг гэвэл царай нь хувьсхийнэ. Ажилгүй гэхээр дуугаа хураачихна.