Цаг алт болсон энэ цаг үед  хүн бүр банканд дугаарлахгүйгээр интернет банкийг сонгож байгаа.  Гэтэл Хас банк  үйлчлүүлэгчээ үл хүндэтгэж байгаа бололтой.

Тус банкны албан ёсны сайт  xacbank.mn өнөөдрийн 15 цаг 30 минутын орчимоос эхлэн ажиллахгүй байна.  Ингэснээр тус банкны  интернет банк болон  банкны мэдээллийг  авах боломжгүй болж байгаа юм. Олон үйлчлүүлэгчтэй  байгууллага энэ мэтээр доголдол гаргах учиргүй. Тиймээс  энэхүү үйлдэлдээ үйлчлүүлэгчдээсээ  уучлалт гуйж үүссэн эрсдэлийн хариуцлагыг  үүрнэ бизээ.