2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 295 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөөөх насны 1  хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Баянбүрдийн автобусны буудлын хойд талд T.Paum  маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 30 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон.

Орон нутагт: Хөвсгөл аймгийн Чандмань өндөр  сум Тайг гэх шороон замд  T.Landcruser   маркийн Г жолоочтой авто  машин онхолдож зорчигч 51 настай эмэгтэй Ц-ийн амь нас хохирсон.