МУСТА дуучин Чантуугийн Алтантүлхүүр "МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ" хос цомгийн баяраа өргөн дэлгэр сайхан ард түмнийхээ дунд амжилттай хийсэн сурагтай.  Өнгөрсөн ням гарагт “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн гадаа, мөн “Хүннү молл”-ын тайзнаа дуучин МУСТА Ч.Алтантүлхүүрийн 4 дахь бие даасан “ МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ” хос цомгийн баяр нижгэр болж өнгөрөв. Түүний шинэ хос цомгийн баярт хамгийн ойр дотны хүмүүсээс гадна “МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ” хос цомогт хамтран ажилласан уран бүтээлчид хүрэлцэн ирсэн.

 

 

“МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ” хос цомогт орсон уран бүтээл бүгд өөр өнгө аястай бөгөөд ихэнх нь морин хуур, хөөмий гэхчлэн үндэсний үнэр ханхлуулсан аж. Түүний хос цомог Урлагийн ертөнцөд Монгол нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, шинэчилж, өвлүүлэн хөгжүүлэх, зорилготой.

 "МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАВ" хос цомгийн баярыг тохиолдуулан “Хөмөгтэй Гуа урлан ” –аас дуучин МУСТА Ч.Алтантүлхүүрт зориулан орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй торгоор оёсон нарийн хийцтэй, чамин үндэсний дээлээр гоёсон гэнэ. Мөн цомгийн баярт хүрэлцэн ирсэн азтай үзэгчийг Манжуурын аялалаар аялах эрхийн бичгээр шагнаж, ивээн тэтгэгч байгууллагуудын олон олон сонирхолтой гарын бэлгүүд дуучны хос CD гарын бэлэг гардуулжээ. Хос цомгийн эзэн МУСТА дуучин Ч.Алтантүлхүүр зүрхэнд хоногшсон аялгуу сэтгэлд эгшиглэх бүтээлээрээ үзэгч түмэнтэйгээ уулзахаар тун завгүй яваа вм байна.