-Өчигдөр юу болсон бэ? Сайхан унтлаа. Хилари ялсан уу, Трамп ялсан уу?

 

- Юу?

-Яагаав АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хоёр өчигдөр орой сүүлийн халз мэтгэлцээнээ хийх ёстой байсан шд. Тэрийг нь үзэж амжсангүй.

-Чи чинь хаана явна вэ. Гаригаа андуураагүй биз.

-Яасан

-Өчигдөр Монгол Улсад сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болоод өнгөрлөө шд.

-Аан тэр үү. Тэрийг мэдсээн. Надад ямар хамаа байх вэ. Хэн ч гарсан ялгаагүй юм чинь.

-Тэгвэл хаа байсан Америкийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь чамд хамаатай хэрэг үү.

-Тэр бол синсаци шд. Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох нь уу, эсвэл хөрөнгөтөн болох нь уу гэдгийг дэлхий нийтээр чагнаж байна. Чи чинь харин ёстой хаа явна вэ?

-Өө зо зо. Би ч Монголдоо л өөрийнхөө амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд л санаа зовиноод алхаж байна.

-За чамтай чамгүй Монгол Улс хөгжөөд л явна.

-Миний хувьд харин ч залуусын оролцоо дутагдаад байх шиг санагддаг юм.

- Хэн хэзээ ямар албан тушаалд очихоо шийдчихсэн байдаг юм. Чи бид бол зүгээр л санал өгч байгаа нэртэй бэлэг тэмдэг.

-Чи яаж мэдэж байгаа юм бэ. Өчигдөр санал хурааж ирц хүрсэнгүй 18-30 насны залуус идэвхгүй байлаа гэж мэдээлсэн.

-Аргагүй шд. Биднийг ямар хүн гэж тоож байгаа биш.

-Тэгвэл тэр тусам нь тоогдохын тулд залуус оролцоогоо нэмэгдүүлж, сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой юм биш үү.

-Мэдэхгүй. Гэхдээ л ирц нь хүрэхгүй байна гэдэг чинь биднээр дутдаг юм гэдгийг ойлгуулж байгаа юм шиг санагдлаа.

-За чи бид хоёрын яриа энэ сэдвээр хол явахгүй юм шиг байна. Жимми Батлер /NBA Chicago Bulls багийн тоглогч/ өчигдөр ёстой сайн байлаа ...

 

Энэ ярианаас залуу та юу ойлгов.

undesten.mn