Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2016 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна. 


2016 оны аравдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 25-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

21, 22-нд зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.