Биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас

Монгол ардын зүйр цэцэн үг

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүнд насны  хязгаар тогтоодоггүй. Тэр ч утгаараа  30 хүрээгүй, гэрээ засаагүй буюу орох орон байргүй хүн  төр түшилцэнэ  гээд  УИХ-ын гишүүн  болсон  байгаа.  Түүнээс гадна энэ удаагийн  парламентад  дуучин, бөх, наймаачин, эрх зүйч, судлаач  гээд “зүсэн зүйл”-ийн гишүүд байгааг уншигч та бүхэн  мэдэж байгаа. Тэгвэл  зүсэн зүйлийн  гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байна. Ингээд  УИХ-ын гишүүдээс  хэн нь авлагатай, зээлтэй,  хэдэн машинтай, байртай талаар  ХОМ-ээс  шүүснээ хүргэж байна.


УИХ-ын хамгийн баян гишүүн буюу ашиг орлого нь хэдэн тэрбумаар тоологдох гишүүд:

·         Ж.Ганбаатар 10 тэрбум 304 сая 620 мянга, 

·         Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянга, 

·         Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 736 сая 885 мянга, 

·         Б.Ундармаа нэг тэрбум, 

·         С.Бямбацогт 4 тэрбум, 

·         Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянга, 

·         Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая 773 мянга

·         Н.Цэрэнбат 2,5 тэрбум төгрөгийн орлого жилдээ олдог ажээ.  


Тэгвэл тэднийг арай гүйцэхгүй ч  жилдээ хэдэн зуун сая төгрөгийн орлого олдог гишүүд:

·         УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 120 сая 200 мянга,

·         УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 187 сая 110 мянга,

·         УИХ-ын гишүүн О.Батнасан 128 сая 763 мянга,

·         УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 387 сая 100 мянга,

·         УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 688 сая 829 мянга,

·         УИХ-ын гишүүн С.Жавхлан 250 сая,

·         УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 195 сая 331 мянга,

·         УИХ-ын гишүүн З.Нарантуяа 732 сая 710 мянга,

·         УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 178 сая 464 мянга,

·         УИХ-ын гишүүн Г.Солтан 115 сая,

·         УИХ-ын гишүүн А.Сүхбат 143 сая 200 мянга,

·          УИХ-ын гишүүн Н.Учрал 225 сая 631 мянга,

·         УИХ-ын гишүүн Цогзолмаа 129 сая 722 мянга,

·         УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 265 сая,

·         УИХ-ын гишүүн Л.Болд 138 сая 594 мянга,

·         УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 127 сая 878 мянга,

·         УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 169 сая 152 мянга.

 

Орон сууцгүй УИХ-ын  гишүүд:

УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга. Б.Тогтохсүрэн, А.Сүхбат нар хөрөнгө орлогын  мэдүүлэгтээ  орон сууцгүй гэж мэдүүлжээ.  Учир нь  тэдний амьдардаг орон тансаг  зэрэглэлийн  хауснууд нь  үйлдвэрлэл үйлчилгээ гэдгээр бүртгэгддэг юм байна.

·         УИХ-ын гишүүн М.Билэгт гэхэд 750 сая төгрөгийн үнэтэй 1 хаустай.

·         УИХ-ын гишүүн А.Сүхбат 920 сая төгрөгийн үнэтэй 3 хаустай.

·         УИХ-ын гишүүн  Б.Тогтохсүрэн 30 сая төгрөгийн үнэтэй нэг хаустай юм байна.

·         Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгад байр, хаус аль нь ч байхгүй юм байна.Энэ удаагийн УИХ-ын хамгийн залуу гишүүн  ганцаараа  л  9911-тэй дугаар барьдаггүй. 2020 онд түүнийг ямар байр машинтай болохыг харж л сууя.  


Тэгвэл  хамгийн  олон орон сууцтай УИХ-ын гишүүдийг танилцуулъя.

·         УИХ-ын гишүүн Ц.Гарамжав-4,

·         УИХ-ын гишүүн Н.Учрал-4,

·         УИХ-ын гишүүн Л.Энхболд-5,

·          УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд С.Бямбацогт-4 орон сууцтай гэдгээ нуулгүй  хөрөнгө орлогын  мэдүүлэгтээ  тусгасан байх юм.  


Одоо УИХ-ын эмзэг давхараа буюу хөл дүүжлэх унаагүй УИХ-ын эрхэм гишүүдийн нэрсийг хүргэе.

·         Ё.Баатарбилэг,

·         Б.Батзориг,

·         Б.Баттөмөр,

·         Д.Гантулга,

·         Ц.Гарамжав,

·         Х.Нямбаатар,

·         Б.Ундармаа,

·         Д.Цогтбаатар,

·         Ж.Батзандан,

·         Л.Болд,

·         Д.Лүндээжанцан,

·         Я.Содбаатар,

·         Д.Тэрбишдагва,

·         Б.Чойжилсүрэн,

·          Ж.Энхбаяр,


Хэзээ нь тодорхойгүй ч бусдаас зээл авсан  УИХ-ын гишүүд

·         УИХ-ын гишүүн Н.Амарзаяа-Хаан, Хас банкинд зээлтэй,

·         УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг-Төрийн банкинд,

·         УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ-Худалдаа хөгжлийн банкинд,

·         УИХ-ын гишүүн Б.Батзориг-Худалдаа хөгжлийн банкинд,

·         УИХ-ын гишүүн Д.Мурат-Хаан банкинд,

·         УИХ-ын гишүүн Х.Нямбаатар-Төрийн банк,

·         УИХ-ын гишүүн Н.Оюундарь-Голомт банк,

·         УИХ-ын гишүүн М.Оюунчимэг-Хас,

·         УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж-Голомт,

·         УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-Капитал болон иргэн Үнэнбатад,

·         УИХ-ын гишүүн Г.Солтан-Хаан,

·         УИХ-ын гишүүн Н.Учрал хаан, Ундраа,

·         УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар-Голомт,

·         УИХ-ын гишүүн Л.Энхболд-Улаанбаатар, Хаан,

·         УИХ-ын гишүүн Ж.Батзандан-Голомт, Капитал, ХХБ,

·         УИХ-ын гишүүн Х.Болорчулуун-ХХБ,

·         УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн-ХХБ, Голомт,

·         УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан-иргэн Тогоод,

·         УИХ-ын гишүүн О.Содбилэг-иргэн Солонго, Ажигана ХХК-д,

·         УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар-Үндэсний хөрөнгө оруулалтын банк,

·         УИХ-ын гишүүн Ч.Улаан-Төрийн банк,

·         УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа-Төрийн банк,

·         УИХ-ын гишүүн Н.Энхболд- Голомт банк, Ньюком проперти,

·         УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин-Голомт,


Бусдад  мөнгө зээлүүлсэн авлагатай УИХ-ын гишүүд:

·         Б.Батзориг- "Би Ван" ХХК, "Ти Би Групп" ХХК, "Тээвэр Ачлал" ХК,

·         М.Билэгт-Монлаа ХХК,

·         Ц.Гарамжав-Монполимет ХХК,

·         Г.Солтан- ЖиЖиСиЭм ХХК,

·         А.Сүхбат-иргэн Бат-Очир, Бат-Өлзий нараас,

·         А.Ундраа-иргэн Д.Загд-Очироос,

·         Д.Цогтбаатар-Лип ба Тип А,

·         Н.Цэрэнбат- Герман Стандарт ХХК, иргэн-Б.Цэвээн, Ц.Батболд нараас, Трансинкон султ ХХК,

·         Л.Элдэв-Очир-иргэн Жийсмэр бэрэндээс,

·         О.Баасанхүү-иргэн Нэмэхханд, Номинцацрал, Номинбат нараас,

·         Б.Наранхүү-Дүнжингарав ХХК, Дүнжингарав Секьюрити ХХК, Содбаатар-иргэн Сарантуяагаас, 

·         Л.Энх-Амгалан- Интер групп интернэйшнл ХХК,

·         Ж.Энхбаяр- Газар шилтгээн ХХК, Шимт Бүрэн ХХК-иас авлагатай ажээ.

 

Монгол улсын  төлөө шатаж, асаж  яваа УИХ-ын гишүүн бол дуучин,  МУГЖ  С.Жавхлан. Тэрбээр хөрөнгө орлогын  мэдүүлэгтээ  нэг байр, Toyota Land Cruiser 200- 1, Hyundai, Santa Fe- 1 машинтай. 30 адуу, 20 үхэр, 100 хоньтой. Орлого 250 сая хэмээн мэдүүлсэн байх юм.  


Баян гэдгийг нь мэдээд байхад хөрөнгө орлогын  мэдүүлгээ сэжиг бүхий  буюу машингүй гэж мэдүүлсэн  УИХ-ын  зарим  гишүүдийн  мэдээллийг  хүргэе.  

 

  • ·   УИХ-ын гишүүн Б.Ундармаа НЭГ байртай, МАШИНГҮЙ. Уг нь Бишрэлт холдинг ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Бишрэлт трейд ХХК, Бишрэлт ХХК, Капитал банк ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Веллмарт ХХК, Бишрэлт интернэшнл ХХК, Бишрэлт инженеринг энд консракшн ХХК, Бишрэлт индастриэл ХХК, Монгол мах экспо ХХК, Сүлд секьютири ХХК, Бишрэлт секьюритис ХХК, Монгол цемент ХХК, Ривер бийч ХХК, Хонд өргөө ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал премиум ББСБ ХХК, Чингис хаан даатгал ХХК, Монгол милл ХХК,  Соёмбо даатгал ХХК, Өмнөговь эм хангамж ХХК,  Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Зоос гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ууд түүний эзэмшилд байдаг.   

  •  Сангийн сайд Б.Чойжилсүрэн - НЭГ байртай, МАШИНГҮЙ. 6 адуутай гэж мэдүүлжээ. Харин Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурд пропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтед транс групп ХХК, Хурд ресурс ХХК, Хурд центр ХХК, Юнайтед ложистик групп ХХК, Хурд стандарт ХХК, Хурд майнинг ХХК, Хурд капитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-уудийн  эзэн нь  Б.Чойжилсүрэн гишүүнийх.  

Энэ мэтчилэнгээр  УИХ-ын гишүүдийн  ХОМ-ээс  анхаарал  татмаар зүйлс  цөөнгүй  бий.  Бид УИХ-ын содон гишүүд  ХОМ-ээ хэрхэн мэдээлсэн талаар бид  цувралаар хүргэх болно.