Өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн дүн гарсан.

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 79 тойргийн 213 санал авах байранд ирц хүрээгүй.  Иймд нэмэлт санал хураалтыг өнөөдөр явуулахаар болсон бөгөөд өглөөний 07.00 цагаас орон даяар эхэллээ.

 

Сонгуулийн санал хураах ажил оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөөрэй.

 

НИЙСЛЭЛД НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСЭГ

 

Сүхбаатар дүүрэг:

1, 3, 9, 10, 11 дүгээр тойргийн хороо


Хан-Уул дүүрэг:

2, 3, 4, 11, 15 дугаар тойргийн хороо


Баянгол дүүрэг:

1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 дугаар тойргийн хороо


Баянзүрх дүүрэг:

2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар тойргийн хороо


Чингэлтэй дүүрэг:

4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр тойргийн хороо


Сонгино хайрхан дүүрэг:

1, 2, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31 дүгээр тойргийн хороо


Багануур дүүрэг:

5 дугаар тойргийн хороо