УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2016.10.24/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар хуралдав.

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар УИХ дахь АН-ын бүлгээс өгөх үнэлэлт, дүгнэлт гаргахаар Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.