"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлж яваа залуусын нэг. Ойр орчмынх төдийгүй сошл ертөнцийнхөн түүнийг өөрийн үзэл бодолдоо үнэнч байж хаа ч үгээ хэлчихдэг "шударга залуу"гэж дүгнэдэг юм байна лээ.

Сошл орчин дахь олон мянган дагагчтай түүний хувьд өөрийн хуудсаараа дамжуулан хүүхэд залууст болон томоохон албан тушаалтанд хүртэл үгээ хатуухан хэлээд амждаг. Тэгвэл энэ удаад тэрээр залууст хандан:  Бас нэг эмгэнэл бол Монгол улс хамгийн том залуусын байгууллагуудаа намын харьяанд оруулж "Хэрхэн бөгс долоож, даргын цүнх барьж гүйх вэ !" гэдэг газар болгосон. Одоо залуусынх нь сэтгэхүйд аль нэг нам дагаж байж л ажилтай болно гэдэг ойлголт суусан. Угаасаа ер нь бол тэгдэг. Гэтэл энэ дунд үнэхээр мундаг мэдлэгтэй, боловсролтой гэхдээ нам улс төр гэж нээх ойлгодоггүй, нөгөө бөгс мөгсийг нь олигтой долоож чаддаггүй "Өмхий байшдээ" гээд тэнэглээд байдаг уул нь бол Монгол улсад их хэрэгтэй залуус жинхэнэ мээст ажилд очиж чаддаггүй. Дургүй нь хүрээд гадаад яваад өгдөг, эсвэл мөр мөрөө хөөдөг. Ийм байхаар манай төр мэргэжлийн мундаг залуусаар, шинэ үеэр цусаа сэлбэж чаддаггүй. Нөгөө нэг хэдэн намын харьяалалтай залуусын байгууллагуудаасаа хамгийн сайн бөгс долоож чаддагийг нь голдуу албан тушаалд томилно. Тэд нар нь яахав дээ бөгс долоодог сургуульд очоод сурчихаар чинь мэдлэг боловсрол гэж түй нооль. Худлаа том том шаасан, юу ч болоогүй юм байж даргын суудал мөрөөдөж хэдэн төгрөг хусах гэсэн бацаанууд. Бөгсөө сайн долоож байгаа учраас мээстэндээ байгаад л байна. Тийм хүүхдүүд байх нь мэргэжлийн луйварчид буюу идэж уудаг ах нарт нь ашигтай. Эхлээд жаахан будилж байгаад улсын албан тушаал дээр ард түмний амьдралаар дадлагаа хийгээд "Хоосон дөр, жижүүрийн хэдэн үг" сурчихдаг. Мал биш хүн юм болохоороо нэг хэдэн тоо, статистик цээжлээд энд тэнд бас юм яриад байдаг. Гэхдээ хийж байгаа ажлынхаа гол утга учир, мэргэжлийн зүйлсийг ерөөсөө ойлгодоггүй. За тэгээд нэг хоёр горхи биш нэг эхтэй мөрөн гол нь бүхлээрээ тийм булингартай урсаад байхаар гайгүй нэг нь байсан ч уусаад адилхан болчихдог. Ингээд бүүр доод сууринаасаа буруу, нэг ийм гоё бөгснүүд л байна даа Монголийн маань төрд. Одоо юугдийн шинэчлэл биш харин шивтэр нь өвлөгдөөд улам өмхийрөөд байна гэдэг юм уу" хэмээн бичжээ. 

Ч.Ганжавхлан