Эрчим хүчний зохицуулах хорооны хуралдаанаар гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан юм. Агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Гэр хорооллын айл єрхvvдэд цахилгаанаар халдаг тєхєєрємж /паар/-ийг илүү ихээр нэмэгдүүлэх нь нүүрс түлж агаарын бохирдлыг бууруулах дөхөм юм. Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун хэлэхдээ: Хөнгөлөлтийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Үүнд төвийн бүсийн сүлжээнд холбогдсон гэр хорооллын иргэд хамрагдаж 11, 12, 1, 2, 3-р саруудад 50 хувь хөнгөлөгдөх боломжтой гэлээ. Энэ хөнгөлөлтөнд төвийн бүсийн сүлжээнд хамрагддаг 15 аймгийн 250 мянга гаруй хэрэглэгчид хамрагдана гэсэн юм.

Иймд гэр хорооллын иргэд 1 квт цахилгаан эрчим хүчийг 77 төгрөг 10 мөнгөөр төлдөг байсан бол энэ үнийг тэн хагас үнээр нь төлөх юм. Энэ шийдвэр 2016 оны 11-р сарын 1-нээс 2017 оны 3-р сарын 31 дуустал орой 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим үнийг 50 хувиар хөнгөлөх юм.

Уг нь гэр хорооллыг дулааны цахилгаан шугам сvлжээнд холбож орон сууцтай адил цахилгаанаар халаадаг болгох хэрэгтэй юм. Ингэснээр иргэд vнэтэй, олон давхар орон сууцыг зорих хэрэггvй болно. Мєн шєнийн цагаар даарахгvйн тулд нvvрсээр єрддєг байсан бол цахилгаанаар халдаг болсоноор шєнє санаа зовох зvйлгvй амрах боломжийг нээж єгєх юм. Ингэхийн тулд гэр хорооллыг шугам сvлжээнд холбох, цаашлаад цахилгаан станцуудынхаа хvчин чадлыг нэмэгдvvлэх тал дээр зохих шатны хvмvvс анхаарч, тєр зєв зvйтэй бодлогыг боловсруулж, тєлєвлєгєє гаргасан цагт нийслэл Улаанбаатар хот маань утаанаас бага ч болов ангижирахад ойрхон байна. 

Иймээс иргэдийг /паар/-ыг ашиглах, хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлэхэд нь түлхэц болж цахилгааны үнийг бууруулсан зөв шийдвэр юм. Энэ мэт ганц цахилгааны vнийн асуудал бус цаашлаад та бидний эрvvл аюулгvй амьдрах орчин хангагдаж, нийслэлийн утааг багасгах чухал асуудлыг шийдвэрлэж, цахилгааны хэрэглээг нэмэгдvvлж, түүхий нүүрсийн хэрэглээг багасгах боломж vvдийг нээж єгч байна. Үүнийг л тєр засаг, тvмэн олон ашиглаж нийтээрээ хамтран нэгдэн ажиллах цаг энэ vед ирээд байна. 


  М.Буянжаргал