Оюунлаг продакшны бүтээл, Р.Алтансүх /Аси/-ын найруулга "Үхлийн симфони" аймшгийн кино 2013 оны 10-р сарын 31-ны өдөр буюу ирэх Halloween баяраар нээлтээ хийхээр болсон.

Тус киноны гол дүрүүдэд Дүрүүдэд Э.Мөнхтулга, Д.Мөнххишиг, Б.Билгүүн, Т.Сэргэлэн, Г.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхгэрэл, Б.Номин, Б.Хишигбаатар, Б.Уянга нарын залуу жүжигчид болон АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Цэрэндарьзав нар тогложээ.

Сонирхуулахад "Үхлийн симфони" киноны уран бүтээлчид өөрсдийн fb хуудсаараа дамжуулан хамгийн сайн айлгаж чадсан бичлэгийг илгээсэн хүнд тус киноны нээлтийн урилгаар шагнахаар уралдаан зарласан байна.