Испанийн Барселон хотод Festival internacional de musica and dance "TALENT INTERNATIONAL" олон улсын тэмцээн 2016.10.28-11.02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд  явагддаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлах түгээхэд оршдог байна. 

Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн СТА, хөөмийч Н.Наранбадрах оролцож эх орныхоо нэрийг гаргажээ. Тодруулбал уралдааны I Байр - Алтан цом, зохион байгуулах комисс болон шүүгчдийн Нэрэмжит шагнал, Барселон хотын даргын нэрэмжит батламж тус тус авсан байна. 

Хөөмийч СТА Н.Наранбадрахын хувьд эх орныхоо нэрийг олон улсад гаргаж байсан юм. Тухайлбал, 

  • ОУ-ын хөөмийчдийн 1,2-р уралдаанд Гран-при /ОХУ-ын Буриад/
  • Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдаанд хошой алтан медаль
  • Монгол улсын төрийн шагнал Алтан гадас Улаанбаатар хот
  • ОУ-ын хөөмийчдийн 5-р наадамд Гран-при /ОХУ-ын Буриад/  болж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан юм.