Дэлгэцийн хамгийн өргөн дэлгэрсэн  нийлмэл урлаг бол Кино юм. 

Киноны  амин судас, утга санаа, сэтгэл хөдлөл, өгүүлэмжийг танд хүргэх гол түлхүүр бол яах аргагүй хөгжим билээ.

Улсын Филармонийн симфони найрал хөгжим Дэлхийн  болон Монголын киноны шилдэг   хөгжмийн  CINEMA NIGHT концертыг 2010 оноос цувралаар хүргэж байгаа бөгөөд 5 дахь цувралаа 2016 оны 11сарын 12 ны  16:00 цагаас Соёлын төв өргөөнд та бүхний сонорт хүргэх гэж байна.

Сонгодог урлаг тэр дундаа симфони хөгжим сонсогчиддоо барьж буй бэлэг бөгөөд уг тоглолтыг сонсогчдынхоо  хүрээг тэлэх зорилгоор хүмүүсийн амьдралд хамгийн  ойр урлагтай холбон үзэгч сонсогчиддоо хүргэж байгаа юм.

Тоглолтонд Titanic, Forrest Gump, Pearl Harbor, The Godfather, Mission Impossible, Batman, Pirattes of Carribian, Star Wars, Тань руу нүүж явна зэрэг  киноны хөгжмүүдээс тоглогдох бөгөөд удирдаач Б.Анар, Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын дохилт-сэтгэлээр тэдгээр гайхалтай хөгжмүүд хэрхэн эгшиглэхийг сонсох л үлдлээ.

60 жилийн түүхтэй Симфони найрал хөгжимчид бэлтгэлдээ хэдийнэ орсон ба  концертын менежер, тайзны найруулагчаар Б.Эрдэнэ-Оюун /СТА/ ажиллаж байна.

Танд тоглолт болон тасалбартай холбоотой асуулт байвал  доорхи утас, холбоосуудаас мэдээлэл авна уу

 Утас: 70148012, ,99097379, 70008012, 89012104

19001800 болон захиалгаа үнэгүй хүргэнэ.

http://www.facebook.com/Mongolian-State-Philharmonic-Orchestra-192887397476813/

Насны ангилал 12 наснаас дээш

Билетийн үнэ: 40,000₮ /партер/   25,000₮ /бельэтаж/