Монголчууд бид тусгаар тогтносон улсад амьдарч байгаа. Гэтэл хүнсний аюулгүй байдлаараа тийм ч тогтнолоо зарласан улс биш. Үүнийг  хиам, чихэр, жимснээс нь хүртэл өт гарч ирдэг болсоноос бэлээхэн харж болох юм.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Маршалл Таун-ны “GOOD MARKET” дэлгүүрт зарж байсан хатаасан жимснээс өт гарч иржээ. Хээв нэг “сайн байна уу” гэж хэлэх нь халаг байна даа цаана чинь.  Өдөр болгон дэлгүүрээс худалдан авч байгаа зүйлээс иймэрхүү зүйл гарч ирээд байвал бид юу идэх болж байна аа.  Дараа нь мөнөөх дэлгүүрт танайхаас худалдаж авсан зүйлээс ийм зүйл гарлаа гээд буцааж аваачиж өгөхөөр худалдагч нарт нь элдвээр хэлүүлдэг нөгөө “хэрэглэгч хаан” гэдэг цол нь гуншин болон солигдож орхидог. Ер нь бид дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ тэр дор нь задалж үзэж, шалгаж авч байвал яасын ингэвэл хэн хэндээ амар бус уу.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд хандсан хэрэглэгчийн хүсэлтээр энэхүү бичлэгийг хүргэж байна