AZ MALL дэлгүүр нь хавар намрын өмд, цамцандаа 50%-ийн, өвлийн хувцас, гутал, малгай ороолтондоо 30-50%хямдралыг дахин зарлалаа.

 

Энэ хямдралаар өвлийн улирлын хувцасны брэндүүд болох SNOW IMAGE, SP SHOW брэндийн 2016/2017 оны загвартай куртик, комбинзон, мишокууд, мөн  KOMFORT брэндийн өвлийн гутал, Barbie брэндийн загварлаг, өнгөлөг ороолт малгайнууд 30-50%-н хямдралд өртсөн гэдгийг дуулгая. Энэ хямдралын хамгийн гол онцлог нь SNOW IMAGE брэндийн 2016/2017 оны загвартай куртикны 30%-н хямдрал юм.

Та бүхний мэдэх Snow Image, SP Show брэнд нь байгаль экологид ээлтэй брэнд гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд био сөд ашигладагаараа дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, маш дулаахан, загварлаг, өнгөлөг,таны хүүхдийг хөлөргөхгүй, хөдөлгөөнд саад болохгүй, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, угаахад бөөгнөрдөггүй гэдгээрээ хэрэглэгчдээсээ өндөр үнэлгээ хүрсэн  брэнд юм.

Гутлын хувьд KOMFORT брэндийн 2-16 насны хүүхдийн цасны болон шигтгээтэй бойтго зэрэг өвлийн гуталнууд ньзүйдэлгүй зөөлөн нэхий дотортой, элгэн гадартай, зөөлөн шахмал резин ултай тул хальтрахгүй, хүүхэд өмсөхөд эвтэйхэн, өнгө загварын өргөн сонголттойгоор худалдаалагдаж байна. Размерын хувьд 22-40 тул бүх насны охид хөвгүүдэд өвлийн бэлтгэлээ манайхаас базаах боломжтой юм.

Манай дэлгүүр нь аливаа брэндийн хувцаснуудыг коллекцоор нь худалдаалахыг эрхэмлэдэг бөгөөд энэ хямдралаараа өвлийн хувцасны дотор өмсөх Deloras, Bear Richi брэндийн загварлаг, өнгөлөг цамц, дотортой өмдүүдээ ч 50%-н хямдралтайгаар худалдаалж байна.

5-р давхартхүүхдийн оюун ухаан хөгжүүлэх, өнгө ялгах, сонсгол хөгжүүлэх, үсэг тоо сургах, танин мэдэхүйг тэлэх зориулалттай тоглоомууд худалдаалагдаж байна.Манай тоглоомуудын гол онцлог нь меламин агуулаагүй хуванцараар үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй болохыг тодорхойлно. Жишээлвэл Mattel брэндийн барби хүүхэлдэй, яг л амьд загас мэт сэлдэг,нэг удаа цэнэглээд 16 цаг тоглох боломжтой Robo загас,Robo яст мэлхийгээр тоглох хүүхдэд амьд мэт мэдрэмж төрүүлнэ.

6-р давхар байрлах AZ LAND тоглоомын хотхонд 2-13 насны хүүхдүүд тоглох боломжтойоюун ухаан хөгжүүлэх, спорт болон хөгжөөнт тоглоомуудаар тоглож чөлөөт цагаа хөгжилтэй, хөдөлгөөнтэй өнгөрөөгөөрэй. Тоглоомын төвд машины уралдаан, гольф, боулинг, гулсуур, гал тогоо, эргэдэг тоглоом зэрэг хүүхдийн сонирхол татах тоглоомууд байна. Энхрий бяцхан үрсээ баярлуулахыг хүсвэл та бүхэн тус тоглоомын төвөөр заавал үйлчлүүлээрэй.

Харин 7-р давхар AZ FAMILY ресторан шинэ үйлчилгээ болгож хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд зориулж амттай, чанартай буфет хоолоор үйлчилж байна.Манай ресторан хүүхдийн төрсөн өдөр, үсний найр, мөн анги хамт олон, гэр бүлд зориулсан шинэ жилийн баяр болон бусад тэмдэглэлт баярын захиалгыг хүлээн авч өндөр гүйцэтгэлтэйгээр зохион байгуулж байна.

 Нэмж хэлэхэд манай ресторанд төрсөн өдрөө тэмдэглэсэн хүүхдийг AZ LAND тоглоомын төвд үнэгүй, харин урилгаар ирсэн найзуудыг нь 50%-н хямдралтай үнээр 1 цаг тоглох боломжийг олгож байна.Та гэр бүлийнхээ тэмдэглэлт баярын өдрийг дахин давтагдашгүй аз жаргал дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл манай ресторанаар заавал зочлоорой.

 

Эцэст нь дахин нэмж хэлэхэд 0-2 насны бяцхан үйлчлүүлэгчиддээ зориулж Pampers, Libero, Тоди, Mamy Poko, Drypers, Huggies брэндийн живхнүүдийг өртгөөр нь худалдаалж эхэлснийг дуулгая.

 

Манай хаяг:

Төв дэлгүүр: Гэсэр сүмийн зүүн талд, Бөмбөгөрөөс Баянбүрд орох зам дагуу AZ MALL

Салбар 1: 3-р хороолол. Номин их дэлгүүрийн зүүн талд Сансар худалдааны төвийн 3 давхар

 

 

Та бүхэнд аз амжилтыг хүсье.