Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаасны мэдлэг олгох сургалт 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд  хичээлийг удирдан явуулна.

Тус сургалтанд хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та бүхэн манай сургалтын төвийн 11-313747-2121  утсаар холбогдож,  дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд  доорхи хаягаар орж http://mse.mn/register/index.php бүртгүүлнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ