Сайн байна уу. Би жирийн л нэг залуу. Эхнэр хүүтэйгээ хамт амьдардаг. Миний амьдрал сайхан л байна. Гэхдээ сүүлийн үед нэг зүйлд санаа зовох боллоо.

Тайлбарлавал их урт болох учир товчоор бичье. Юу гэхээр манай эхнэр өмнө миний сайн найзтай уулздаг байсан. Би ч мэдэж байсан ч үнэхээр хайртай учраас хамт сууж өдийг хүртэл сайхан л байна. Одоо харин эхнэр маань манай найзтай уулзахад яадаг бол гэсэн бодол төрөөд байдаг. Би ч нээх юм боддоггүй, би угаасаа өөрөө сайн болоод л энэ хүнийг авч суусан. Түүний хэнтэй байсан нь надад нээх хамаагүй. Өөр хүнтэй суусан ч тэр хүн миний мэдэхгүй өөр хэн нэгтэй уулздаг, үерхдэг л байсантай л адил зүйл байх. 

Харин манай найз одоог болтол надтай холбоотой байдаг. Би ч найзтайгаа энгийн харилцаатай. Гэхдээ өдийг хүртэл эхнэр тэр хоёр миний хажууд харилцаж байгаагүй. Тийм болохоор эхнэрт минь эвгүй байдаг болов уу гээд би ч нээх хамт уулзаж байгаагүй найзтайгаа.

Уг нь бол нээх асуудал биш гэж надаа санагдаж байгаа ч эхнэрт маань ямар санагддаг бол гээд би нээх асуудаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудалд яаж ханддаг вэ.