Үндэсний хөгжмийг орчин үеийн урсгалтай хослуулан уран бүтээлээ туурвидаг "Жонон" хамтлаг байгуулагдаад хэдийн 10-н жилийг үджээ. Энэ хугацаанд Монгол язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд дахинд сурталчилан таниулсаар ирсэн юм.

  Тэгвэл "Жонон" хамтлагийн залуус 10-н жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 11-ны үдэш буюу Аргын тооллын 11 сарын 11, Сугар гараг  Билгийн тоолын 12, Могойг хүлэгч одтой Улаагчин тахиа өдөр "Үлэмж тансаг" хүндэтгэлийн тоглолтоо сонсогч түмэндээ өргөн барихаар болжээ. Тоглолт "The corporate hotel convention center"-т 18:00 цагаас ганцхан удаа болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91112620, 91112629 дугаарын утаснаас болон http://www.facebook.com/jonon.mn/ "Жонон" хамтлагийн фэйсбүүк хуудаснаас авах боломжтой

 

www.Urlag.mn