Сайн байна уу. Би 25 настай эмэгтэй байна. Миний хувьд багаасаа биеэ дааж өссөн болохоор гэрээсээ эрт тусдаа гарсан.

Одоо гэр бүлийн хувьд тогтворжиж амжаагүй л явна. Найз залуутай байсан. Гэхдээ тэр залуутайгаа үе үе муудалцаад салчих юм аа. Тэгээд л эргээд нийлээд. Эхэндээ тоодогүй байсан ч одоо ийм байдлаас залхаж байна. Тэгээд яг салчихая гэхээр найз залуутайгаа ямар нэг байдлаар буцаад л эвлэрчихнэ. Сүүлдээ ийм харилцаанаас бүүр залхаж байна. 

Одоо бол бид салсан байгаа. Энэ удаад дахин эргэж буцахгүй гэж бодож байгаа ч хэзээ нэг өдөр бас л эргээд нийлчих вий гэж санаа зовох юм. 

Ийм байдалд орвол яаж гарч байсан бэ бүсгүйчүүд ээ.