Өчигдөр Лас Вегас хотод болж өнгөрсөн "Ой-тогтоолт 2016" тэмцээний Анивчсан тооны ангилалд 486 тоог алдаагүй хэлсэн 24 настай тамирчин С.Цогбадрах алтан медаль, 232 тоогоор 17 натай Э.Пүрэвжав нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Уг төрөлд хоорондоо нэг секундын зайтай 10 минутын турш 600 тоо гэрэлтэж ассан юм байна. Бас л хосгүй чадвар юм, баяр хүргье монголын гоц авьяастанууддаа.