Өнөөдөр болох үйл явдлууд зурган илэрцүүдУИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн болно.

10.00 цагт Shangri-La Mall-д Британийн боловсрол, соёлыг , технологийг таницуулах өдөрлөг болно.

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд "Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх нь" зөвлөгөөн болно.

10.00 цагт CЭМҮТ-ийн Соёлын төвд "Архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээ"-ний нэг жилийн ойг угтан эмчлүүлэгчдийн "Эдгэрлийн баяр" болно.

11.00 цагт Спортын төв ордны 303 тоотод БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Пума зочид буудалд УИХ-ын гишүүн Д.Гантулга их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар лын мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт нийслэлийн удирдлагууд агаарын бохирдол болон сэргээгдэх эрчим хүчний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Пума зочид буудалд Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

12.00 цагт Төрийн ордны В танхимд Сангийн яамнаас 2017 оны төсвийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд НЗД болон холбогдох албаны хүмүүс Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар уулзалт хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ..

11.30 цагт Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.