Автомашины гурвалжин цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.
 
Нийслэлийн  Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг хэргийн хохирогч гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгснөөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Н.Амарзаяагийн удирдсан бүрэлдэхүүн гэмт этгээдийг шуурхай илрүүлжээ. Мөн иргэн Ш машинаа түгжилгүй орхисны улмаас бэлэн мөнгө болон эд зүйлээ хулгайд алдсан хэрэг өнгөрөгч бямба гарагт Сонгинохайран дүүрэгт гарсан.
 
Хэргийг мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхсаруулын удирдсан бүрэлдэхүүн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тиймээс өвлийн улиралд автомашины хучлага болон эд анги хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгддэг. Тиймээс автомашинаа харуул хамгаалалттай газар, гараашид байрлуулах, эсхүл дохиоллын систем суурилуулж хулгайн гэмт хэргээс өмч хөрөнгөө хамгаалахыг цагдаагийн байгууллага анхааруулан сэрэмжлүүлж байна.