Хятадад гоо сайхны мэс заслын эмч нар нэгэн өвчтөний гар дээр нь чихийг нь ургуулан арьс нөхөн төлжүүлэх эмчилгээг амжилттай хийжээ. 

Өвчтөн залуу ослын улмаас баруун чихээ тайруулсан аж. Харин эмч нар тухайн эрийн хавирганы арьс болон мөгөөрсөн эд эснээс авч  дахин шинэ чих ургуулжээ. Одоо энэ чихийг нь дөрвөн сарын дараа толгойн хэсэгт нь шилжүүлэн суулгахаар төлөвлөж байгаа юм.