Өнөөдөр өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 15-ны тэргэл сартай өдөр. Оройн 21 цагт 53 минутад сар тэргэл болох юм байна. Хамгийн сонирхолтой нь энэ өдөр манай хүн төрөлхтөн сүүлийн 70 жилийн хугацаанд хамгийн том сарыг харж болох нь.


Америкийн сансар судлалын НАСА агентлагийн мэдээлснээр бол энэ өдөр сар дэлхийн 1948 оноос хойш хамгийн их ойртох юм байна. Энэ өдөр сар ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод харагдана гэж НАСА-гийн эрдэмтэд тооцжээ. Дараагийн удаа сар дэлхийд ингэж ойртон том харагдах нь 2034 онд тохиох юм байна.