Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016оны 11 дүгээр сарын 11-ний 11:40 цагт дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9давхарын хурлын зааланд эхлэв. 

ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаандтөлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 34 нь ирсэн бөгөөд 96 хувийнирцтэйгээр хуралдаан албан ёсоор хуралдаж эхэлсэн.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайхуулийн 23.6 дугаарт зүйлд заасаны дагуу сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах ёстой тул ХУД-ийн гуравдугаар тойргоос сонгогдсоннэр дэвшигч Дашдоржийн Батбилэг удирдан явууллаа.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 35 мандаттай бөгөөд үүнээс 18 нь МАН, 15 нь АН, 2 Бие даагч иргэдийн санал авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд 34 нэр дэвшигч ирснээр хуралдаан эхлэв.  

ХУД-ийн анхдугаар хуралдаанаар дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргын мэдээлэл, дүүргийн ИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай Намын бүлэг байгуулсан тухай мэдээлэл, тооллогын комисс байгуулах тухай, ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх, Хурлын даргыг сонгох тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, сонгох тухай, дүүргийн Засаг даргад нэрдэвшүүлэх тухай асуудлуудын дагуу хэлэлцэж, тогтоол батлав. 

ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас батласан тогтоолоор:

-      Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Батбилэг улиран сонгогдлоо.

-      Хан-Уул дүүргийн Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшигч Цэрэнпунцагын Буяндалайн нэрийг дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргад уламжлах тогтоолын батлав.

ИТХ-ын Тэргүүлэгчдээр Д.Батбилэг, Ч.Пүрэвсүрэн, Г.Золбаяр, Б.Батзаяа,Э.Ганболор, Э.Жамсранжав, С.Сарангуа нарыг Төлөөлөгчдийн 56 хувийн саналаар сонгож батлав.  

ХУД-ийн ИТХ-ын Ардчилсан намаас бүлгийн даргад Оросоогийн Батхуягын нэрийг дэвшүүлж, бүлгийн даргаар сонгогдлоо. 

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг ийнхүү баталгаажсан байна.