Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг 18 жилийн өмнө зэрлэгээр хөнөөсөн билээ.  Нууцын зэрэглэлтэй энэ хэргийг Тагнуул, цагдаагаас хамтарсан ажлын хэсэг гарч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд шүүхэд шилжүүлсэн байна.

Нууцийн зэрэглэлтэй хэрэг болохоор хэн хэнийг яллагдагчаар татаж, хэнийг хохирогчоор татсан нь одоогоор нууц байна. Мөн яллагдагч буюу С.Зоригийг хөнөөсөн байж болзошгүй этгээдэд Эрүүгийн хуулийн хэд дүгээр  зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч нууц байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргана. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болдог. Шүүхэд шийдэгдэж байгаа хэрэг нь  онц чухал нууц, маш нууц, нууц бол олон нийтэд мэдээлдэггүй. Эсвэл хэсэгчлэн мэдээлдэг бөгөөд ингэхдээ яллагдагч болон  хохирогчийн нэрийг нуудаг.