Жил бүрийн 11 сарын 17-ны өдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр" дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж, оюутан залуус өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг билээ.

Тэгвэл энэхүү өдрийг Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан зохион байгуулж байгаа бөгөөд 1000 оюутны чуулганыг Төрийн ордонд яг одоо эхэлж байна. 

Монгол улсад сурч буй гадаад оюутан, гадаад улсад сурч буй дотоодын оюутан болон гадаад улсад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлхээр зорьж буй оюутнуудад чиглэн боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх, өнөөгийн боловсролын тогтолцоог таниулах, нийгэмд оюутнуудын дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тэдэнд ойлгуулах, төр-оюутан хоёрын харилцаа холбоог сайжруулан тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсож, нийгэмд хүргэх, уулзалт хэлэлцүүлэгээс гарч буй санал санаачлагыг төр, олон улсын түвшинд хүргэх зорилгоор тус арга хэмжээг Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан зохион байгуулж байгаа юм.