Өчигдөр Казахстан улсын 2016 oны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Кизилорда хотод боллоо. Тэмцээний  48 кг-ын жинд "Тэмүүжин" жүдо бөхийн клубын тамирчин, 2016 оны дэлхийн  шилдэг бөх, Ази тивийн аварга, Олимпын хүрэл медальт , Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг бүх өрсөлдөгч нараа илт давуу цэвэр яллаа.  Ингэснээр Г.Отгонцэцэг Казахстан улсын хошой аварга болж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил жиндээ аваргалж байсан.