"МӨНХ ӨЛЗИЙ" энтертайнментийн бүтээл "Надын аав мангар" УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны  зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм.

Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн зүйл байхгүй. Кино зохиолын хувьд хүүхдийн хэллэгээр бичсэн юмаа” хэмээн тайлбарлалаа.

“Надын аав мангар” УСК нь инээдэмт драмын төрлийн кино бөгөөд өнчирч үлдсэн хүүдээ эхийн хайрыг орлож байгаа аав хүү хоёрын хөгжилтэй бөгөөд хөнгөн гуниг харуулсан кино юм. Тус кино энэ сарын 11-нд нээнэ гэж богино хугацаанд олон тандалттай байж хүлээлт үүсгэж чадсан юм. Тэгвэл “Надын ах мангар” кино энэ сарын 25-наас бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.