Мексикийн Мериад хотод хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн М.Анхцэцэг оролцож Дэлхийн аварга боллоо. М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөв. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Энэ удаагийн тэмцээнд тэрбээр мөн дасгалжуулагчгүй оролцсон юм.  М.Анхцэцэгийн хувьд анх удаа оюутны Дэлхийн аваргад өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр хүндийг өргөлтийн төрөлд дээрх тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна. 

Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон М.Анхцэцэг долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадлаа.