17 настай Наталья Кастеллар гэх охин бага байхаасаа л өтгөн хөмсөгтэй нэгэн байжээ. Харин үүнээсээ болоод үе тэнгийхэндээ их л шоглуулдаг байсан. 

Хожим нь хөмсөг баатар охин үүгээрээ амжилтын гараагаа эхэлнэ гэж төсөөлөө ч үгүй явсан болов уу. Тэрбээр одоо нэгэн загварын агентлагтай өндөр мөнгөн дүн бүхий гэрээ байгуулж загвар өмсөгчөөр ажиллаж байгаагаас гадна олон нийтийн сүлжээ сайтад ч ихээхэн нэр хүндтэй нэгэн болжээ.