"ГОЛДЕН ЖИМ" ФИТНЕС КЛУБ-ээс жил болгон зохион байгуулдаг  "MISS AND MISTER - 2016" тэмцээн болон “Zumba Pink” party 2016.11.26-нд 3,4-р хорооллын Дамдинбазарын гудамж-49 Модны 2-т “Amure” зочид буудлын 5 давхарт 18 цагт зохион байгуулагдах гэж байна. 

"MISS AND MISTER - 2016" тэмцээн нь фитнес сонирхогчдын дунд өндөр түвшинд зохион байгуулагддагаараа бусад тэмцээнээс онцлог бөгөөд жил ирэх тусам оролцогчдын ур чавдар, сайжирч  байгаа билээ.

МОНГОЛЫН ЗУМБА ФИТНЕСИЙН ХОЛБОО болон ГОЛДЕН ЖИМ ФИТНЕС КЛУБ хамтран Монголд анх удаа зохион байгуулж байгаа “Zumba Pink” party арга хэмжээ нь дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдарын эсрэг нэгдэх томоохон аян бөгөөд тодорхой хандивыг Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөхний хорт хавдарын тасагт хандивлах юм.