Дээрхийн гэгээн XIV Далай багшийн Монгол Улсад хийж байгаа номын айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тэрээр Гандантэгчинлэн хийдэд Сүсэгтэн олонд зориулан мэндчилгээ дэвшүүлсэн бол өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт 09:30-11:30 цагт, 13.00-15.00 цагт Богд ламын ван авшиг, Шар жигжид бурхны насны авшиг зэрэг нэн ховор нарийн номыг айлдах юм.

Гандантэгчинлэн хийдээс анх энэхүү үйл ажиллагааг UB паласт зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч илүү олон хүн хамрах болсон тул Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болгон өөрчилсөн юм. Далай ламыг ирэхтэй холбогдуулан Гандантэгчинлэн хийдээс гаргасан урьдчилсан хөтөлбөр нь өөрчлөгдөж болзошгүй гэдгийг тус хийдээс сануулж байсан билээ.

2016 оны 11-р сарын 21-ны өдөр /Даваа гариг/

•09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдана. /Соёлын төв өргөөнд/

•13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. /Соёлын төв өргөөнд/

Б.ГЭРЭЛ

Мэдээ.мн