УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээдэл хийв. Агуулга нь нэрт найруулагч Б.Балжиннямын 1988 онд олны хүртээл болгосон “Мандухай сэцэн хатан” кинонд Мандухай хатан “Би Батмөнхийг хаан суулгаад, өөрөө хатан нь болно” хэмээн хэлдэг хэсгийг санагдуулмаар.

Энгүд отгийн Цоросбай Чинсангийн охин, XV зууны үед Монголын улс төрийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тэмцсэн төрийн зүтгэлтнүүд дунд томоохон байр суурь эзэлдэг, ээдрээт үйл явдлын дунд өсч бойжин, Монголын хувь заяаны төлөө тууштай тэмцэгч болтлоо өссөнийг илтгэсэн энэ киноны дээрх хэсэг одоо ч монголчуудын зүрх сэтгэлд хадаатай явдаг.

Харии үйл явдал нь XV зуун, олон нийгэд хүргэсэн огноо нь социализмын үед хамаардаг ч Батмөнхийг хаан болгож, өөрөө хатан нь болдог киноны хэсгийг өгүүлэх мэт мэдэгллийг Ж.Батзандан гишүүн хийсэн нь энэ. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдэгдэл “Мандухай сэцэн хатан” киноны хэсэгтэй агаар нэг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэв.

Сонгуулийн ялагдлаас хойшхи Ардчилсан нам доторх уур амьсгал, нөлөө бүхий улстөрчдийнх нь ээлж дараалсан мздэгдлээс үүдэж энэ намд шинэчлэл хийх, салхи оруулах сздэл улс төр төдийгүй нийгмийн хүрээнд хүлээлт үүсгэх болсон. Нөгөө талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдлээс өөрөөр дотоод зөрчил нь төдийлөн ил гарахгүй яваа АН-ын маргааны хөлд Ж.Батзандан гишүүн мэдэгдэл хийж гал дуудав. Тэрбээр, “Авлигад идэгдсэн, хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин Ардчилсан намыг арванхоёрдугаар сарын 6-нд тараана. Би АН-ын даргын сунгаанд өрсөлдөнө. Шинэ АН-ыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн илгэлтэй байна. Хэрвээ би АН-ын дарга болбол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” хэмээсэн түүний мэдэгдэл зарим талаараа АН-ыг хөдөлгөөнд оруулав.

Бусдыгаа бодвол Ж.Батзандан бол Монголын улс төрд шинэ үззгдэл биш. 2000 он гарч монголчууд XXI зуунтай золгохын зэрэгцээ шар бүч, хар пальтогоор ижилссэн залуус жагсаал цуглааны шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн нь О.Магнай, Ж.Батзандан нар байв. Тэр дундаа улс төрийн хүрээнд унаж, босож яваа нэгэн эрхмийг орчин цагийн “хаан” хэмээх тодотголтой явахад төв талбайд поошиг нүдэж, төрийн ордон руу өндөг шидэж явсан гол автор нь Ж.Батзандан. Тиймдээ ч Ж.Батзанданг улстөрч гэхээсээ жагсагч, тэмцэгчийн дүрээр харах, хүлээж авах хүн олон. Гагцхүү Монголын улс төрийн түүхзнд долдугаар сарын 1 хэмээх хар тодотголтой өдрийн жагсаал, цуглааныг зохион байгуулахад гар бие оролцсон тэрбээр нэг л өдөр О.Магнайн хамт АН-д гишүүнээр элсэж, улмаар УИХ-д нэр дэвшин төрийн түшээ болсон билээ. Нөгөөтэйгүүр, тэдний жагсаал цуглаан олон түмний анхаарлыг төдийлөн татахгүй байлаа ч шинэ шахалт шаардлага бодож олон жил тасралтгүй тэмцсээр ирсэн нь гагцхүү хувийн эрх ашиг, нэр төр, алдар гавьяагаар тайлбарлагдсаи нь төрийн түшээ гэсэн өндөр албан тушаал байсан юм.

Өнөөдөр Ж.Батзанданг АН-ын, УИХ-ын гишүүн гэхээсээ өнөөх л Сүхбаатарын талбай дээрх тэмцэгчийн дүрээр нь олон нийт хардаг. Харин АН-ыг авлигачдаас нь салгах, Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сунгаанд сойхоо ил тодоор илэрхийлснээрээ Ж.Батзандан улс төрийн трамплинээс үсэрчихлээ. УИХ-ын чуулганы индэрээс хэлдэг үг, өрөөлийн намыг болон өөрийн намаа ч хатуухан шүүмжилдэг түүнийг хямрал, хагаралын хайчинд орсон АН-ын гишүүд даргын байр сууриар хүлээж авах уу гэдэг нь мэдээж эргэлзээтэй. Фракциуд нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр тэд түмний дундахь рейтинг нь бусдаасаа арай өндөр яваа Р.Амаржаргалаар улс төр хийж тодрох гэсэн Ж.Батзандангийн нүүдэл намын даргын сунгаанд хүч үзэх сэдлээр илэрсэн байж болох.

 

С.СҮЛД

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/