“Түшиг” компанийг үүсгэн байгуулагч Г.Сүхээгийн бэр, Монголын томоохон сэтгүүлүүдэд хувцас хэрэглэлээ папрацдуулдаг Э.Мөнгөнцэцэг одоогоос сар орчмын өмнө нэгэн бүсгүйг Улаанбаатар их дэлгүүрт байрлах "Chanel"-ийн салбараас фаундешн, уруулын будаг авахаар ороод тест асуун, гоо сайхны бүтээгдэхүүний багс бохир байхыг нь шүүмжилсэнийх нь төлөө нүүрийг нь маажиж, элдвээр хэлж доромжилсон.

Энэ  талаарх дүрс бичлэг болон болсон үйл явдлыг дэлгэснээр багагүй шуугиан дэгдсэн билээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр “Түшиг”-ийн эзний эхнэр Э.Мөнгөнцэцэгийг хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ.