Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна. Улсын хэмжээнд бүх замуудад  хальтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  Зарим  сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь  оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байх тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.

2016 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: СХД-ийн нутаг Найрамдлын зам, Цанын баазын баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 47 настай эрэгтэй л-ийг мөргөж амь насыг нь хохироон  хэргийн газрыг орхиж явсан байна.

СХД-ийн нутаг Ханын материалын зам, Өндөр настны автобусны буудлын замд H.Sonata  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай Ц нарын 3 хүнийг мөргөж гэмтээжээ.

Орон нутагт: Дорноговь аймгийн Алтан ширээ сумаас баруун урагш 50 км-т шороон замд Horth Benz  маркийн Н жолоочтой авто машин онхолдож  жолооч 57 настай эрэгтэй н-ийн амь нас хохирсон байна.  

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна. Орон нутгийн бүх замуудад  халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  Зарим  сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь  оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байх тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.