ГССҮТ-д нэг хоногт 234 хүн үйлчүүлсэнээс 55 хүн үүнээс найман хүүхэд явганаас унаж (халтирч) бэртсэн байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Үүнээс 7 хүн хэвтэж эмчлүүлжээ. Тиймээс 

Аж ахуй нэгж байгууллагуудад:

  • ойр орчныхоо 50 м хүртэлх зам, талбай, шатны цас мөсийг цэвэрлэх
  • халтиргаа ихээр үүсдэг гантиг чулуун шат талбайд халтирахаас сэргийлсэн зориулалтын резин, хивсэнцэр, дэвсгэр дэвсэх
  • халтирах аюултай гэсэн анхааруулга байрлуулах
  • барилга байгууламжийн налуу дээвэрт тогтсон цас хайлж мөстсөний улмаас үүсэн унжсан мөс унаж хүн бэртээж гэмтээхээс сэргийлэх

Иргэд:

  • өөрсдийн аюулгүй байдлыг хангаж улирал цаг агаарын байдалд хувцасаа тохируулан өмсөх, гутлын уланд үл халтирах ул наах, зориулалтын резин бэхэлгээ хийх
  • цас мөс халтиргаа бүхий замын хэсэгт болгоомжтой зорчих
  • унадаг дугуй мотоциклийг өвлийн улиралд унахаас татгалзахыг сануулжээ.