2016.11.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25 
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр
  Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 08.12-17.13
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Уул
  Аргын тооллын 11 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 25, Харцага одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.