АН-ын Их хурал ирэх сарын 06-нд болох юм. 

Үүнтэй холбогдуулан тус намын   Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Хурал 12:00 цагт тус намын байранд болох аж.

 АН энэ удаагийн Их хурлаар намын дүрмээ шинэчилж, шинэ даргаа сонгоно. Одоогийн байдлаар АН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа юм.