УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж энэ баасан гаригт амрахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор 11 сарын 25 буюу маргааш баасан гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй боллоо.