untitled

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Чингис хааны удам болохыг Казахстаны эрдэмтэд тогтоосон гэнэ. Тус улсын генетикийн судлаачид нэгэн гайхалтай үр дүнд хүрсэн нь улсынхаа Ерөнхийлөгчийг Чингис хаантай генетикийн хувьд хамааралтай болохыг нотолсон явдал гэнэ. Ер нь Казахстаны эрдэмтэд Нурсултан Назарбаевыг Чингис хааны удам гэдгийг нотлох гэж байнга судалгаа шинжилгээ хийдэг аж.

Тэгвэл сүүлийн үед Чингис хааныг казах хүн байсан гэх зэргээр тус улсын зарим судлаачид мэдэгдэх болсон нь манай хэвлэлүүдээр ч бас гарч байсан. Тиймээс Чингис хааныг Монгол хүн байсан эсэхийг манайхан ч бас судлахад гэмгүй мэт. Эс бөгөөс Чингис хааныг казах, хятад цаашлаад турк хүн байсан зэргээр мэдэгдэж, Их эзэн Чингис хааныг өмчлөх гээд ч байх  шиг. Ямартаа ч, Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим газруудад байдаг гэж олон улсын эрдэмтэд үздэг.

 

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22